Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Sweetymotion - Зүүдлээрэй

Цэнхэр үдшийн сарнаас гэгээг нь гуйж зүүдлээрэй
Санасан сэтгэлээ шивнэн байж зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Үүлэн цэнхэр туяанд нь үгээ нууцланхан зүүдлээрэй
Үүрийн оддыг буцахаас өмнө зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй

Дх: Зүүдээ наддаа чи үлдээгээрэй
Зүүдлэхдээ ч хамт байгаарай
Сайхан шөнийн домгийн дунд хоёулаа
Сэрмээргүй л байна зүүдлээрэй
Сайхан шөнийн домгийн дунд хоёулаа хоёулаа баймаар байна

Шөнийн сэрүүн салхинаасаа үгийг нь чагнан зүүдлээрэй
Шүлгийн цэнхэр тэнгэрийг бодон зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Усны сүүдэртэй үдшээр намайг аргаданхан зүүдлээрэй
Нарны туяа гийхээс өмнө зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй

Дх:

Шөнийн сэрүүн салхинаасаа үгийг нь чагнан зүүдлээрэй
Санасан сэтгэлээ зөгнөн байж чи минь намайг зүүдлээрэй
Үүрийн оддыг буцахаас өмнө чи зүүдлээрэй
Цэнхэр үдшийн сарнаас гэгээг нь гуйж чи минь зүүдлээрэй
Нарны туяа гийхээс өмнө намайг харданхан зүүдлээрэй

Дх:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2