Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Баярцэцэг, Амараа (Sync) - Шүрэн бугуйвч

Эмзэг яаруу гэнэн сэтгэл
Учрах хайрыг хүлээнэ
Өдөр шөнийг тэвдээнэ
Өглөөний салхийг угтан мөрөөдлөө илгээсэн
Шөнийн саранд итгэж өөрийн хүслээ шивнэсэн *2

ДХ: Хаврын бороон дусалд шингэн над дээр ирсэн үү
Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү
Эргэж харах завдалгүй тэмүүлэх гэнэхэн хайр
Эргэж буцалтгүй хөөрөх жигүүрээ дэлгэсэн хайр *2

Итгэл мөрөөдлөөр дүүрэн
Шиврэх бороог угтана
Ирэх болзоонд яарна
Нулимсанд хууртахгүй бидний хайрыг адислана
Нууцхан шивнэсэн хүсэл бидний замыг тосно *2

ДХ: Хаврын бороон дусалд шингэн над дээр ирсэн үү
Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү
Эргэж харах завдалгүй тэмүүлэх гэнэхэн хайр
Эргэж буцалтгүй хөөрөх жигүүрээ дэлгэсэн хайр *2


Үг: Г.Ганг
Ая: Л.Балхжав
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2