Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Sync - Уучил

Зүрхэнд минь цохилох хайр бүхэн
Зөвхөн биднийх болохоор
Зүгээр л биенээ хайрлах гэж хамт байсан юм
Дэндүү их хайртайдаа урсах нулимсаа барьж би дийлсэнгүй
Дэргэдээс чинь хол хайрлаж байгаад уучлаарай

Гунигт зүрхийг чинь аргадаагүйд уучлаарай
Гунигийн нулимсыг арчаагүйд уучлаарай
Гуниг тээсэн нүдийг чинь анзаараагүйд уучлаарай
Хаврын бороонд норсон хацрыг чинь үнсээгүйд уучил

ДХ:Гунигийн бороо шивэрч л байг
Нүдэндээ чи нулимс битгий дусаагаарай
Хайрын бороо шивэрсээр л байна
Гунигийн бороо шивэрч л байг
Нүдэндээ чи нулимс битгий дусаагаарай
Хайрын бороо шивэрсээр л байна хайрт минь

Эрхэлж тунисан гарыг чинь атгаагүйд уучлаарай
Энхрий ялдам инээдийг чинь анзаараагүйд уучлаарай
Эрхэлж намайг үнссэн үнсэлтийг чинь тоогоогүйд уучил
Энгэрт минь налаад эрхэлсэн чамайг хайрлаагүйд уучил

ДХ:

Тэгэхэд орхиод явсан намайгаа уучлаарай
Тэвэрч үнсээд яваагүйг минь уучлаарай
Тэргэл сартай шөнөөр дуулаагүйд уучлаарай
Харууссан сэтгэлдээ чамайг хайрласныг минь уучил

ДХ: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2