Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Анхаа, Халиун - Хос хайр /'Хоёр Taня' киноны sound track/

Хайрын тавилангаар
Бид учраад амьдрахыг хүссэн
Хэн нэгний атаархуу сэтгэл
Хэзээ ч биднийг огт салгашгүй ээ

Гэвч эцэс сүүлд нь
Бүх юмс өөрөөр солигддог ч
Бусдын тэр хуурамч үгс, инээд
Шөнийн бороотой гэрт зочилдог

ДХ: Хайр гэдэг
Хос давлагааг ч бие биед нь тэврүүлдэг юм
Хайр өөрөө нэг нэгнээ олоод гэрэлтдэг юм
Хавар хүртэл бие биесээ энхрийлж
Бидний адилаар
Хязгааргүй уудам орчлонд
Бидний хувь тавилангийн хөлөг минь
Ниссээр байг
Амьдралын эцсийн зогсоол хүртэл
Зөвхөн чи бид, Зөвхөн чи бид

Дурлалын хотод
Чамтайгаа үүрд амьдрах юмсан
Хүйтэн бороо шивэрсэн ч
Гэрт минь дулаан жаргалтай байг

Санаснаар болдоггүй
Амьдрал дээр хайр олон тохиовч
Нэгэн цагны ихэр зүү шиг
Эцэс сүүлд нь бид учрах болно

ДХ: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2