Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Агиймаа, Энхзол - Сэрүүн тэврэлт /АZ Ойрхон OST/

Уруул норгосон үнсэлт чинийх гэж
Уйлж суухдаа өөртөө гэмшиж
Сарны хүйтэн тэврэлтэнд даарч хонолоо ч
Чинийхээ өвөрт жаргахыг хүсч билээ

Дөлгөөн зөөлөн харцны наагуур манан татсан ч гэлээ
Гэвч цаг хугацаа хэдий хуучирчээ

ДХ: Би чамайг гуйгаад очихгүй ээ
Аз жаргалаа алдчихаад
Энэ л бүхэн миний хайр байсан
Эргээд ирэхгүйгээр нисээд явчихсан
Хичнээн харуусаад яах вэ

Чамайг харсан нүдийг минь хайрынх гэж
Хэн ч надад хэлээгүй гэлээ ч
Хүний сэтгэлд жаргалгүй хөвж явлаа ч
Хичнээн ихээр чам руу тэмүүлнэ вэ

Энгэр цээжийг налсан хацар минь халуун хэвээрээ
Гэвч он жилүүд дурсамжаа нуужээ

ДХ: *2

Миний ариун хайр байсан
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2