Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Нисванис - Болтугай мандтугай

Би чив чимээгүй нам гүн рүү уусаж байна
Хайр дурлал намайг хүнд шархлуулжээ
Диваажин надад хаалгаа нээхгүй байна
Бурхад ядарчээ биднийг мартжээ

Дх: Надад амжилт хүсээрэй энэ тоглоомонд
Надад амжилт хүсээрэй тэр үхэлд
Надад амжилт хүсээрэй эргэн ирэхэд
Надад амжилт хүсээрэй энэ амьдралд
Надад амжилт хүсээрэй энэ амьдралд

Тэнгэр тэр дээрээ өөрийн зоргоор
Там зүсээ хувилгаад эргэн тойронд
Үхэл ууртай үедээ биднийг дуудна
Харин амьдрал өөрийн хэмнэлээрээ

Дх:

Цаг хугацаа биднийг хайрлахгүй байна
Салхи бидний эрч хүчийг элээж байна
Үл мэдэх нөлөөлөлд байнга автснаас
Танигдашгүй эринд өөрчлөгдөж байна

Дх: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2