Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

BX - Opozit - Seriouz - Dandii - Хөөрхөн бүсгүй

Чи бол сайхан бүсгүй
Чамд минь сайхан бөгс хөх
Чичирсэн дайрсан хэний ч өмнө энгэрээ бүү сөх
Учир нь чи алт эрдэнэ
Нэг өдөр алдаж мэднэ
Муужирна би чамаас болж
Хуучирна би чамтай сууж
Эгдүүтэй хөөрхөн
Эргэлдье хөгжимд
Энд тэндээс чин базаж
Хазъя халуун хөнжилд
Ховсдуулан мансуурна
Үзэсгэлэн гоод чинь
Хонгор минь чиний төлөө
Үхсэн ч л болж байна
Ганцхан чи л намайг хартай хүн болгосон
Гарнаас чинь хөтлөөд хоёул бартааг хамт туулсан
Гаднаа ч тэр дотроо ч тэр гялалзна од шиг
Наддаа чи дотнохон улаан сарнай охин минь
Чиний хажууд байхдаа бүхнийг мартаад галзуу хүн шиг болно
Чихэнд минь хайртай гэхэд гайхаж үхэх шиг болно
Миний сул тал болсон чи жинхэнэ сайхан бүсгүй
Яг хажууд бай чамаас хол байхыг хүсэхгүй

ДХ:
Oooh baby
Чи бол сайхан бүсгүй
Oooh baby
Чи хэзээ ч уйлах ёсгүй
Oooh baby
Учир нь чи бол сайхан бүсгүй
Oooh baby
Цорын ганц охин
Харц нүдний гэм болсон
Хайрлах зүрхний эм болсон
Хамгийн үнэтэй бүсгүй бол чи
Хамгийн азтай залуу бол би

Дурлал бол жолоогүй
Дурлал бол хожоонгүй
Дурласан нь ялагч биш
Дурлуулсан нь төгс биш
Хайрын тоглоомд хожигч байхгүй
Байх ч хэрэггүй
Гэхдээ л чи HOT
Oh my god, So bad
Маш том зайрмаг, Sexy Bomb
Чиний өмнө Honey байж чадна Funny
Яг одоо намайг жаргаа

Ганц мод гал болохгүй ганц хүн айл болохгүй
Ганцаардлаас өөр юу ч намайг айлгаж дөнгөхгүй
Ганц амьдрал ганц эмэгтэй чи бол шилдэг нь
Залуусын харц булаана
Бусдын охидийг ичээнэ
Хараа дээгүүр, биеэ авч явах нь сэхүүн
Хайрт минь надтай байхдаа л өөрийнхөөрөө
Хар мянган охин зөрнө
Хумсын чинээ ч хүрэхгүй
Хамаг ирээдүйгээ чиний төлөө бүтээнэ
Хэний ч доор орохгүй
Нэг л өөр, нэг л үед л зөрсөн бол чамайг танихгүй чигээр
Амьдрал минь яаж төгсөх бол
Нэг л хатуу, эгэл залуу
Санасангаа авдаг
Яг л чи минь харагдсан хамаг бие минь догдолно
Өдөр бүр хоёул нэг л үйлдлээ давтна
Нойтон уруулнаас нь дуртай дарсыг нь амтлана
Үгээр биш үйлдлээрээ сэтгэлээ илэрхийлнэ
Үргэлж санаж яв чиний төлөө би бүгдийг хийнэ

ДХ:

Эмэгтэй минь эзэгтэй минь
Чи бол цорын ганц төгс
Хатагтай минь таныг магтан дуулах дууны үгс мөхөс
Хажууд нь аажуухнаар амьсгалан нойрсоно
Харц салгаагүй, орт салгаагүй шөнөжин эргэж тойрсон
Дурсамж юм хамгийн үнэтэй
Дурласан юм би түүндээ
Дуу зохиогоод
Аз тохиогоод учирсан бид үнэндээ
Чи бол миний эзэн
Чи бид хамт шийдсэн
Халуун бүлээн, чамайг хүлээнэ
Надад алга эргэлзээ
Миний охин чи минь толгой цохино
Үзэсгэлэнтэй дэндүү
Болзоо минь хөгжимтэй
Хамт байхад хөгжилтэй, хүргэнэ эгдүү
Хүнд хэцүү байдалд ороход
Дэргэд байдаг аврагч мэт
Хүснэ би чамайг бүр мөсөн үнсэнэ
Хэт даврагч мэт
Туслахыг минь зөвшөөр
Бүхнийг мэднэ хэлүүлэлтгүй
Намайг битгий төвөгшөө
Хүлээж аваач авраач тэгэх үү
Нуруун дээрх ачаанаас чинь өргөлцье гэж бодно хаяа
Нуулгүй хэлэхэд чамтай таарсан миний аз, зол, хувь заяа


ДХ:

Чи бол сайхан бүсгүй
Чи хэзээ ч уйлах ёсгүй
Учир нь чи сайхан бүсгүй
Бусадтай огт төсгүй
Уян налархай бие мах бодь
Ямар ч ясгүй
Учирснаа дурлуулдаг
Хорвоод хосгүй
Анх хараад л дурласан
Ooh damn гэж уулга алдсан
Чи намайг хорих хэрэггүй
Би нэгэнт дурласан
Учир нь юу гээч
Чи бол сайхан бүсгүй
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2