Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бархүү - Болдсайхан - Залуу нас /Болсон явдал OST/

Ам цанган угтана өглөө, хөглөрсөн пивоны бөглөө
Бэлэн хоолны сав хөглөрсөн, гутлаа хайгаад ажлаас хоцорсон
Даргын баргар царай харагдана, хэлэх үг барагдана
Унадаг машинаа солимоор байна гэлээ ч сарын цалин минь хүрэлцэхгүй хямраана

Хямрааж байна, юунд ч хүрэлцэхгүй байна, хямрааж байна
Энэ бүгдийг яаж аргалах билээ

Дх: Аз жаргалын дэргэд зэрэгцэн алхмаар байна
Ахиад би өчигдөрийнх шигээ амьдармааргүй байна
Залуу насанд замбараагүй ч гэлээ усан тэнэг байж болохгүй ээ
Заавал туулах ёстой зам урд минь бий мөрөөдөл гэж бас бий

Арай гэж нэг ажилдаа би ирлээ, бурхан байдагт итгэлээ
Facebook, Twitter шалгаж ажил эхэлнэ хөөрхөн охидод comment үлдээнэ
Брэнд хувцас гоё машин унамаар байна, хотоор сэлгүүцмээр байна
Барьдаг утсаа солимоор байна гэлээ гээд өр нэхэгдээд авч чадахгүй хямраана

Хямрааж байна, юунд ч хүрэлцэхгүй байна, хямрааж байна
Энэ бүгдийг яаж аргалах билээ

Дх: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2