Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Зоригт - Үнсэлтээрээ хариулаач

Эмзэгхэн дэндүү эмзэгхэн
Өглөө нар тусахад даардаг ч хайранд минь бүлээцдэг
Цэцэгхэн дурлалын өнгөт цэцэгхэн
Зүрхэн дээр минь ургана гэвч тэртээ дээр дэлбээлэх юм чи
Алдах бүү хэл үнсэхээс харамладаг чамайгаа хайрлана
Хамгийн нандин бүхнээ шингээж бас хайрлана

Дх: Дахин гуних зовлонгүйгээр дандаа мишээсэн хайрыг
Чамдаа өгөхөөр зүрхэндээ амласан зөөлөн үнсэлтээр хариулаач надаа *2

Яг над шиг чи минь би юм шиг
Намайг гундахад даардаг гэвч хамт байхдаа догдолдог
Өөр цэцгэнд шунаж үзээгүй эрвээхэй
Өрөөлийн харцнаас хааж татсан солонго минь чи
Дуулахдаа би чамдаа зориулж дуулдаг шигээ
Амьдарнаа чиний төлөө л гэж би энэ хорвоод амьдарна

Дх:*2

Асуултгүй хариулт амсаагүй бүхэнд
Үнсэлтээрээ хариулж
Үргэлж итгэл бэлэглэдэг
Үнэнч сэтгэлд чинь би хайртай *2

Дх: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2