Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

NaTso - Хайр

Зүрхэнд орших нэгэн ертөнцөд би амьдардаг
Зүгээр л мөрөөдөл дунд би жаргадаг
Зөөлөн зөөлөн шивнэх үгсэнд би уярдаг
Зөнгөөрөө явсан хэн нэгнийг би зовоодог

Би хартай залуугийн зүрхэнд амьдарч үзсэн
Битүү саванд орсон мэт хэцүү байсан
Би хайр гэдэг утгаа алдсан
Тийм болохоор би тэр залууг орхин одсон

Тийм ээ би бол хайр
Тэнгэрийн биш сэтгэлийн шувуу
Би бол хайр
Зүрх минь юу хүснэ
Зүгээр л жаргалыг уу эсвэл хайр

Би гэнэхэн бүсгүйн зүрхэнд амьдарч үзсэн
Бүлээхэн амьсгал нь мэдрэгддэг байсан
Би ийм л ертөнцийг хүсэж байсан
Тийм болохоор би тэр бүсгүйн зүрхэнд үлдсэн

Тийм ээ би бол хайр
Тэнгэрийн биш сэтгэлийн шувуу
Би бол хайр
Зүрх минь юу хүснэ
Зүгээр л жаргалыг уу эсвэл хайр

Зүрхэндэх хайр
Зөөлөн үнсэлт
Аз жаргалыг мэдрүүл

Хорвоо ертөнц
Хүний хүсэл
Хайрыг амьдруул

Тийм ээ би бол хайр
Тэнгэрийн биш сэтгэлийн шувуу
Би бол хайр
Зүрх минь юу хүснэ
Зүгээр л жаргалыг уу эсвэл хайр
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2