Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

All star - Миний гэр бүл миний аз жаргал

Ухаантай буурал аавтай билээ би
Уяхан цайлган ээжтэй билээ би
Сэвлэг багын үнэр шингэсэн юм болохоор
Сэтгэлийн булаг ээж аав минь билээ

Дх: Миний гэр бүлийн аз жаргал
Амин хайрын амьд домог
Миний гэр бүлийн аз жаргал
Ариун хайрын түүх билээ

Миний гэр бүлийн аз жаргал
Амин хайрын амьд домог
Миний гэр бүлийн аз жаргал
Амьдралын минь утга учир билээ

Үлэмжийн сайхан ханьтай билээ би
Үүрдийн итгэлт амьдралтай билээ би
Тэнүүн сайхан нь бүрдсэн юм болохоор
Тэнгэрийн доор жаргаж явна бид хоёр

Дх:

Голомт сахих хүүтэй билээ би
Гоёхон цэцэгс шиг охидтой билээ би
Мөрөөдөл хүслийн дээд нь юм болохоор
Хөх тэнгэрийн толботой үрсээ хайрлая

Дх: /х2/
0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд