Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Дэлгэрмөрөн - Монгол нутаг

Уудам цэлгэр нутагтай
Уртын сайхан дуутай
Морин хуурын эгшигтэй
Монгол түмний минь нутаг аа

Танан цагаан өргөө минь
Таван эрдэнийн сүрэг минь
Ардын эрхэм заншил минь
Амин эрдэнийн өлгий минь

Дх: Хайрлан дуулмаар сайхан нутаг минь
Хаа ч явсан сэтгэлээс уяатай
Унасан газар угаасан ус минь
Угаас хайртай монгол нутаг минь

Эртний домогт үнэн түүхтэй
Эцэг өвгөдийн сургаальтай
Эзэн хаадын минь шүтээнтэй
Энхрий монгол орон минь

Дх: *2
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2