Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

A Cool ~ Чиний тухай

Чиний тухай бодохдоо би
Бусдаас дөлгөөхөн болох юм даа
Чин сэтгэлийн угаасаа би
Хайрын мөрөөдөлд автах юм даа

Уулзахын болзоог хүлээн сууж
Зүрх гэгэлзэн догдлох юмдаа
Уйтгар бүхнээ үргээн байж
Чиний л тухай бодох юм даа

Чиний тухай бодол бүхэн гэгээхэн
Чиний тухай бодол бүхэн ариухан
Чиний тухай бодохдоо би дөлгөөхөн
Чиний тухай бодохдоо би ариухан

Хайрын тухай бодохдоо би
Хамгаас бардамхан болох юм даа
Өр зүрхээ чагнан байж
Өний мөрөөдөлд умбах юм даа

Сэмхэн хаяа харахдаа би
Сэтгэл уяран тэмүүлэх юм даа
Гуниг бүхнээ мартан байж
Ганцхан чамайг бодох юм даа

Чиний тухай бодол бүхэн гэгээхэн
Чиний тухай бодол бүхэн ариухан
Чиний тухай бодохдоо би дөлгөөхөн
Чиний тухай бодохдоо би ариухан

Чиний тухай бодохдоо
Тиймээ чиний тухай бодохдоо би ариухан

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2