Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

A Cool ~ Миний сэтгэл мөнх

Дх: Би чам руу алхаж байна, зүрх чам руу тэмүүлж байна
Харин чи миний сэтгэлд хайр бас аз жаргал юм шүү
Үүрд мөнх ариун сэтгэл
Үнэнч хайр дурлал зөвхөн биднийх юм шүү

Зөөлөн бороо шивэрч байна хайрын энэ л өдөр
Зөвхөн чам руу л яарна
Миний сэтгэл мөнх хайрт минь чи сонсооч
Зүрхэнд мэдрэгдсэн хайрын үгсээ чамдаа зориулъя
Чамайгаа би хайрлая
Хаврын салхи хайраар үлээхэд
Хайрт минь чи, хайр минь чи
Хайрыг мэдрэв үү? зүрх чинь уярав уу?
Бүхнийг хамтдаа

Дх: Би чам руу алхаж байна, зүрх чам руу тэмүүлж байна
Харин чи миний сэтгэлд хайр бас аз жаргал юм шүү
Үүрд мөнх ариун сэтгэл
Үнэнч хайр дурлал зөвхөн биднийх юм шүү

Чи миний ганцхан хайр минь юм
Над руу гэрэлтэх нар минь юм
Тэнгэрт гялалзах од минь юм
Зүрхний ганцхан хайр минь юм /х2/

Амьдарлаа чамд зориулна
Бүхнийг хамт туулъя
Хайрт минь чамайг дуулъя
Хан хорвоог гэрэлтүүл,е
Хайрт минь намайг сонсооч

Дх: Би чам руу алхаж байна, зүрх чам руу тэмүүлж байна
Харин чи миний сэтгэлд хайр бас аз жаргал юм шүү
Үүрд мөнх ариун сэтгэл
Үнэнч хайр дурлал зөвхөн биднийх юм шүү /х2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2