Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бичүү ~ Ээждээ зориулъя

Энгэрийх нь үнэр сэтгэлд минь хадаастай
Ижий минь наддаа ганцхан юм шүү
Хайрынх нь үнэр намайг бүүвэйлдэг
Хайртай л ээж минь ганцхан юм шүү

Энгэртээ эрхлүүлж хайрандаа жаргааж болохоор та
Энхрий үрээ элгэндээ тэврэх гэж хүлээж суугаа даа

Нөмөр нөөлгөөр намайг дутаагаагүй
Нүүдлийн шувууд шиг намайг явуулаагүй
Таны дулаахан сэтгэлийн ачыг яаж би хариулж бархав дээ

Энгэртээ эрхлүүлж хайрандаа жаргааж болохоор та
Энхрий үрээ элгэндээ тэврэх гэж хүлээж суугаа даа

Хайраа надаас нугаагүй таны минь тэр сэтгэл
Хаана ч явсан үргэлж бодогдох юм даа
Ээж ээ

Шүлэг тэрлэх тоолондоо би таныг анзаарсангүй
Жинхэнэ шүлгийн утга нь та минь байсан байж
Нисч барамгүй уудам тэнгэр таны минь халуухан сэтгэл байж

Энгэртээ эрхлүүлж хайрандаа жаргааж болохоор та
Энхрий үрээ элгэндээ тэврэх гэж хүлээж суугаа даа

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд