Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Наагий ~ Хайрын хүсэл

Сэтгэлийн уужим их хязгаарт
Надад гаргаж өгсөн бяцхан булан чинь багадаад байна
Намайг гэсэн тэрхэн орон зай зүрхний чинь хамгийн халуун хайр байсныг
Би мэдсэнгүй

Ертөнцийн хязгааргүй цаг хугацаа нь
Чамтай хамт байх мөчүүд минь даанч хэтэрхий багадаад байна
Чамайг мэдрэх бяцхан хором бүрт энэ орчлонгийн цаг хугацаа бүхлээр зогсдогыг
Би мэдсэнгүй

Дх: Хайр иржээ
Чамаар цангах гэж
Чамаар өвтгөх гэж
Намайг уйлуулахаар
Тэр иржээ
Эсвэл жаргаах гэж
Дүүлэн нисгэх гэж
Намайг гэрэлтүүлэхээр

Чи мэдэх үү
Би чамайг дандаа л санадаг
Чамгүйгээр өмнө нь би яаж амьдарч байсан юм бол
Юу ч тохиолдсон ямар ч үед энэ жирийн амьдралыг үүр хамтдаа
Хамтдаа туулъя

Дх: Хайр иржээ
Чамаар цангах гэж
Чамаар өвтгөх гэж
Намайг уйлуулахаар
Тэр иржээ
Эсвэл жаргаах гэж
Дүүлэн нисгэх гэж
Намайг гэрэлтүүлэхээр

Хайртай гэж чамдаа хэлэх бүрийд
Халуун зүрх минь чамдаа байх шиг
Тэгээд үгнээс илүүг чамдаа
Хором бүрт мэдрүүлэх юмсан

Дх:

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2