Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Цэлмүүн ~ Хариулаач надад

Чи хацрыг минь хайрч байна
Ямар хүйтэн үнсэлт вэ?
Халуухан л байдагсан
Эхлэх ёсгүй хайрын
Энэ л түүхийг би чамтай
Энд л дуусгая
Хагацах гэж учирна гэж үү
Хариулаач надад
Хайрлачихаад мартана гэж үү
Зүүд байгаасай

Дх: Аз жаргалыг чи минь олон олтлоо
Ахиад нулимсаа бүү унагаарай
Ингэж хэлээд чи надаасаа одсон
Би юу ч хэлээгүй
Уйтгар гунигийг чи минь надад үлдээ
Уучлаарай гээд чи минь тасалсан
Утасны цаана би уйлаад хоцорсон
Чамд гомдоогүй

Зүрхийг минь дааруулж байна
Яасан хүйтэн нулимс вэ?
Бүлээхэн л байдагсан
Энэ өдрийг би чамтай
Их хайрын дунд хүлээсэн
Харамсмааргүй
Урууланд минь амтагдсан
Дурлал байсан
Ухаанд минь огт багтамгүй
Хагацал ирсэн

Дх: Аз жаргалыг чи минь олон олтлоо
Ахиад нулимсаа бүү унагаарай
Ингэж хэлээд чи надаасаа одсон
Би юу ч хэлээгүй
Уйтгар гунигийг чи минь надад үлдээ
Уучлаарай гээд чи минь тасалсан
Утасны цаана би уйлаад хоцорсон
Чамд гомдоогүй... /х2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2