Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Наран ~ Амьдралын зураг

Ая С. Наран
Үг Б. Болорцэрэн
Хөгжмийн найруулга Г. Буян-Өлзий
Бөмбөр З. Золбоо
Гитар Д. Өлзий-Орших
Басс гитар Ц. Цогтбаяр
Нарийн бүрээ Т. Мөнхбат
Туслах хоолой Б. Баярцэцэг
Дууны бичлэг Рэгу. Р (Про-Саундс студид)
-------------------------------------------------

Зураач минь бийрээ ав
Амьдралын минь өнгө аясыг
Засаж чимэглэлгүйгээр
Алган дээр минь зураарай
Хамгийн гоё учралыг
Цэцгийн бороотой нь зураарай
Бараг л тэр зурганд
Балруулдаж арилгах өө сэв гарахгүй байх шүү

Зураач минь бийрээ ав
Хайрын минь дурсамжыг
Орхиж гээлгүйгээр
Харцан дээр минь зураарай
Хамгийн гоё үнсэлтийг
Халуухан уруултай нь зураарай
Үнэхээр тэр зурганд
Өөрчилж хувиргах илүү санаа таарахгүй байх шүү

Дх:
Мэргэн зөнч бийрээрээ
Амьдрал хайрыг
Үгээр минь зураарай
Үнсэлтээр будаарай
Инээд гунигтай нь
Энэ хэвээр нь дүрслээрэй
Үнэнээр нь зураарай

Хамгийн нандин агшин бүртээ
Инээд баяслаар өнгө нэмье
Амьдрал хайр уйтгар гуниг
Аз жаргалын тухай зураарай

Зураач минь бүхнийг зур
Гунигийн минь сүүдрийг
Нууж хаалгүйгээр
Нулимстай нь зураарай
Хамгийн уйтгартай үеийг
Намрын шувуутай нь зураарай
Тэгэхээр тэр зураг
Үнэлж барамгүй ганцхан хувь бүтээл болох юм шүү

Дх:

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2