Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Сэлэнгэ ~ Эндээс эхэлье

Долгион хэлбэлзэн тусна
Хөгжим долгионоор урсна
Хүлээн авагч анивчина /х2/
Эндээс эхлье

Өнөөдрийг өөрийнхөөрөө угтая
Аливаа дүрмийг мартая
Өөрчилье гэсэн зүйл надад маш их байна
Өдөр бүр явдаг замаа өөрчилье
Маршрутаа солъё
Надад газарчилах хүн хэрэгтэй байна

Дх: Эндээс эхлье
Дургүй бүхнээ өөрчилж эхлье
Эндээс эхлье
Таалагддаггүй зүйлээ хийхээ болъё

Бид үргэлж хамт байна
Өөрчлөлтийг хүсч байна
Үргэлж хамтдаа өөр мэдрэмжийг хайна
Үүдээ бид нээнэ зочдыг хүлээнэ
Ирээдүйд итгэнэ
Үүр цайхыг хүлээнэ

Яаж яваад би энд хүрээл ирсэнийг
Аль замаар явсаныг
Би мэдэхгүй ч энэ надад сайхан байна

Ядарч туйлдана гэдгийг огт мартъя
Зөвхөн өөдөө харъя
Өнөөдөр би эрч хүчээр дүүрэн байна

Дх: Эндээс эхлье
Дургүй бүхнээ өөрчилж эхлье
Эндээс эхлье
Таалагддаггүй зүйлээ хийхээ болъё

Бид үргэлж хамт байна
Өөрчлөлтийг хүсч байна
Үргэлж хамтдаа өөр мэдрэмжийг хайна
Үүдээ бид нээнэ зочдыг хүлээнэ
Ирээдүйд итгэнэ
Үүр цайхыг хүлээнэ

Долгион хэлбэлзэн туснаа
Хөгжим долгионолр урснаа
Хүлээн авагч анивчина

Эндээс эхлье

Бид үргэлж хамт байна
Өөрчлөлтийг хүсч байна
Үргэлж хамтдаа өөр мэдрэмжийг хайна
Үүдээ бид нээнэ зочдыг хүлээнэ
Ирээдүйд итгэнэ
Үүр цайхыг хүлээнэ /х2/

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд