Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болор-Уянга ~ Миний баяр

11 сар дөнгөж эхлэх тэр үед
Бидний дунд аль хэдийн түүний тухай яриа өрнөчихсөн
Хайрт руугаа залгах нэгжгүй
Хайж алхана энд тэндгүй дэлгүүр ч үгүй утсанд мессэж
Баярын урамшуулал шинэ жилийн

Дх: Сэтгэл хөөрч байна сэм сэмхэн
Сайхан байна цас бас энэ хүйтэн
Өдөр өнгөрөх тусам би догдолно
Өнөөдөр сууж тэсэхгүй нь би
Уруулын будаг үнэртэн сүрчиг
Өмсөх даашинз өндөр өсгийт
Өөгүй гангалж дээгүүр харъя
Удахгүй ирнэ миний баяр

Хундага харшина
Хүйтэнд гарах уур шиг хөврөн хөвөрнө
Чинийхээ атганд миний гар хөлрөнхөн
Салиут буудан
Шинэ жилийг хүлээж ядсан мэт солонго адил харагдана
Ширтэн суух энэ мөч шинэ жил шиг

Дх: Сэтгэл хөөрч байна сэм сэмхэн
Сайхан байна цас бас энэ хүйтэн
Өдөр өнгөрөх тусам би догдолно
Өнөөдөр сууж тэсэхгүй нь би
Уруулын будаг үнэртэн сүрчиг
Өмсөх даашинз өндөр өсгийт
Өөгүй гангалж дээгүүр харъя
Удахгүй ирнэ миний баяр /х3/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2