Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Tsetsee ~ Ханьдаа хайртай

Дх:Ханьдаа би хайртай ханьдаа би халамжтай
Ханиараа бахархана ханийгаа хайрлана

Заяаны хань зам дээр гэдэг энэ үг чинь биелсэн шүү дээ
Салах гэж биш ханилах гэж чамтайгаа би чинь нийлсэн шүү дээ
Сайхан амьдралд садаа болно хааяа хэрүүл уруул
Сайндах нь тодорхой шүүдээ сайхан харцаа битгий буруул
Angelina Jolie л биш бол араар чинь би үл тавина
Бусдын үг бол сонин биш бүсгүй минь чи зүрхээ чагна
Чамайг гомдоогоод чамгүй байх надад үнэхээр хэцүү
Над шиг хүнийг хаях хэцүү аа бас авах хэцүү
Согтуу солиороод урд шөнө унтуулаагүй Дандий хөршөө
Сохор ухаанаар гэртээ хариагүйд намайгаа өршөө
Эр хүн хэлсэн эмээлт морь минь хариасандаа
Энэ үгийг би чинь чамдаа олон удаа хэлж байсандаа

Дх:Ханьдаа би хайртай ханьдаа би халамжтай
Ханиараа бахархана ханийгаа хайрлана

Ажилаа тараад харих гэхлээр хүмүүс хор хутгахын
Авгай ална гэхээр барьж яваад амруу минь зутгасан
Зуу татаад зориг орсон хойно дандаа чи залгадаг
Цэнэг дууслаа хайраа гээд гар утсаа би салгадаг
Хоёр зураас үлдсэнийг хэн хэн маань мэдэж байгаа
Ойрын үед ойр ойрхон чамайг би их өдөж байгаа
Урд өрөөний цонхоор ууртай хараад сууж байгаа
Учир нь долоо хоногт би 2 удаа ууж байгаа
Утсаа тасдаад уугаад суух үгээр хэлэмгүй гайхамшигтай
Уулын модонд уусанч араас олоод ирдэг нь аймшигтай
Гулгаад ороод ирлээ
Одоо яадаг билээ
Ажлынхан минь ээ одоо би чинь яадаг билээ

Дх:Ханьдаа би хайртай ханьдаа би халамжтай
Ханиараа бахархана ханийгаа хайрлана

Уухгүй л бол урдах ажил урагш явахгүй шүү дээ
Ухаантай шүү дээ чи минь онгойлгооч дээ үүдээ
Миний хатан хаан минь ээ би чинь чамдаа хайртай шүү
хөршүүд хараад байна шүү дээ хүний мууд нь хүн дуртай шүү
Архи уух гэдэг чинь ердөө санааны юм шүү дээ
Одоо ингээд би гарлаа л бол гарлаа шүү дээ
хүнийг хүргээд өгөхгүй Дандий ёстой хөгийн П..да
Муухай үг хэлчихлээ хайраа извините пожалуйста
Амалъя хайраа ахиж хэзээ ч уухгүй гүйцээ
Амсах л юм бол би шатаана хамаг пүүзээ
Таван жилийн хөдөлмөр гэдэг арай хайран юм аа
Үүнээс хойш түүнээс цааш хэмжээндээ тохируулж уунаа

Дх:Ханьдаа би хайртай ханьдаа би халамжтай
Ханиараа бахархана ханийгаа хайрлана


Ах нь давтан, давтан
тэхх ах нь бол давтан давтан
давтангийн давтангийн давтан давтан давтан давтан
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2