Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Болдсайхан, Цэлмүүн ~ Дэлхийд дурласан сар

Дэлхий сүйдэлгэн сарыг хэнд дуралсаныг үүрд илчлэнэ
Дурлал хайр үнэн гэдгийг хүнд тэнгэрээс саран тод гэрчилнэ
Чи дурлаж байна зүрх надад үглэнэ
Би тэр сар шиг бие сэтгэлээ чамаар дүрслэж байна

Дх: Энэ дэлхийд дурласан шөнийн тэргэл саран
Оддын дунд өглөө болтол мэхийтэл болзоонд учирна
Нарны хорвоог сүүн гэрлээрээ шөнөжин энхрийлнэ гэвч даарна
Харанхуй дунд даарахгүй гээд өөрөөсөө холдохыг зөвшөөрнө
Энэ бол сар

Хайрт минь чи хэрвээ гунгилвал намайгаа дуудаарай
Харанхуйг өнгөрөн өнгөртөл дэргэд чинь би сар шиг байя
Чи тэр сар шиг гэрэл бүү орхиоч
Чамгүй дэлхий дээр би ганцаардаж амьдармааргүй байна

Дх: Энэ дэлхийд дурласан шөнийн тэргэл саран
Оддын дунд өглөө болтол мэхийтэл болзоонд учирна
Нарны хорвоог сүүн гэрлээрээ шөнөжин энхрийлнэ гэвч даарна
Харанхуй дунд даарахгүй гээд өөрөөсөө холдохыг зөвшөөрнө
Энэ бол сар

Сарны дурласан энэ дэлхий дээрх хүмүүс
Хайрлаж дурлан хагацаж учиран харанхуйг мартаж амьдарна
Энэ дэлхийд дурласан шөнийн тэргэл саран
Оддын дунд өглөө болтол мэхийтэл болзоонд учирна

Дх: Энэ дэлхийд дурласан шөнийн тэргэл саран
Оддын дунд өглөө болтол мэхийтэл болзоонд учирна
Нарны хорвоог сүүн гэрлээрээ шөнөжин энхрийлнэ гэвч даарна
Харанхуй дунд даарахгүй гээд өөрөөсөө холдохыг зөвшөөрнө
Энэ бол сар
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2