Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Жаргалсайхан ~ Гүрэн Монгол чинь хүлээнэ

Дэлхийн дайтад цацагдсан атга шагай садан минь
Дэнсэлсэн түүхийг ганзаганаас гээгдэж хоцорсон олон минь
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж бодоорой
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

Хорвоогийн уудамд шидэгдсэн цагаан цүү шиг садан минь
Хосгүй түүхийн эмээлээс гээгдэж үлдсэн түмэн минь
Нулимст буурал шастираа үнэн гэж итгээрэй
Нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэй

Дх: Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

Замбуулин хорьоод цацагдсан сүүний дусал шиг түмэн минь
Заяа тавилангийн хөсөгнөөс сугарч хоцорсон олон минь
Догшин хүрэл өдрүүдийг домог гэж итгээрэй
Тэнгэрээ санасан шонхор шиг Монголоо дүүлээд ирээрэй

Алтан заадас салсан ч эргэж нийлдэг энэ хорвоод
Алгаа дэлгээд угтах аа ахан дүүс чинь сайн мэднэ
Нулимст буурал шастираа үнэн гэж итгээрэй
Нутгаа яарсан хүлэг шиг Монголоо тээгээд ирээрэй

Дх: Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй
Айрагаа сөгнөөд угтах аа амин Монгол чинь мэднэм зээ

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2