Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Алтанцэцэг ~ Яг одоо

Хэзээ ч чи надаас бүү холд
Харц минь дээгүүр эрхэмсэг байсан ч битгий холд
Хүний сэтгэл гэж ганцхан байдагын учир
Хайрладгийг минь бодоод битгий холд
Насаараа чи надаас бүү холд
Нүд минь жаргал дүүрэн байсанч битгий холд
Нөмөр бэлдээ бүсгүй биеийг минь бодооч
Нэг ч хоног чи надаас битгий холд

Дх: Ганцаардлын гунигыг би хүсэхгүй
Гараас минь чанга атгаад намайг тэвэрээч
Чамдаа өгсөн хайрыг чи минь үүрд хайрлаараа
Чи минь надаас битгий холдоорой
Чамдаа өгсөн хайрыг чи минь үүрд хайрлаараа
Чи минь надаас битгий холдоорой

Ямархан явлаа ч надаас бүү холд
Наран ээсэн бас хүйтэн өдөрүүдэд ч битгий холд
Яагаад ч чамаасаа урвахгүйг ч чи мэднэ
Надаасаа чи битгий холд

Дх: Ганцаардлын гунигыг би хүсэхгүй
Гараас минь чанга атгаад намайг тэвэрээч
Чамдаа өгсөн хайрыг чи минь үүрд хайрлаараа
Чи минь надаас битгий холдоорой
Чамдаа өгсөн хайрыг чи минь үүрд хайрлаараа
Чи минь надаас битгий холдоорой

Хэзээ ч чи надаас бүү холд
Харц минь дээгүүр эрхэмсэг байсанч битгий холд
Хүний сэтгэл гэж ганцхан байдагын учир
Хайрладгийг минь бодоод битгий холд

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2