Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ука ~ Танго

Аз болж чиний дотор хэн байгааг би мэдэрдэг
Худлаа ярих чинь тачаангуй ч бас нэгэн зэрэг дургүй хүрдэг
Дургүй хүрэх болгонд хэвлий цээж минь халуун галаар дүүрдэг
Галзуу халуун гал, дарс шиг гашуун гал

Хаа хүрэхээ мэдэхгүй гэнэн охидууд чамаас зүүгддэг
Чамайг урьхандаа оруулсан ч эргээд тэр урьхандаа мэдрүүлдэг
Аз болоход чиний овжин зан миний заль хоёр дүйцдэг
Чи миний сүүдэр би чиний сүйрэл

Бид гэдгээсээ айна
Бие биенээ бид мэдрээд
Энэ жүжгийг битгий төгсгөөч
Энэ зөвхөн бидний болзоо
Бид ойртож холдоно
Хайрын галаар тоглоно
Энэ миний сүүлчийн болзоо
Энэ бол хайрын болзоо

Анхилуун сарнайн дэлбээн дунд намайг хөрвүүлсэн
Тайзан дээр чи бид хоёр эзэн нь гэдгийг тэдэнд мэдрүүлсэн
Дэгжин хээнцэр амьдралд умбан тэднийг өмнөө сөхрүүлсэн
Тэднийг бишрүүлсэн

Бид гэдгээсээ айна
Бие биенээ бид мэдрээд
Энэ жүжгийг битгий төгсгөөч
Энэ зөвхөн бидний болзоо
Бид ойртож холдоно
Хайрын галаар тоглоно
Энэ миний сүүлчийн болзоо
Энэ бол хайрын болзоо
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2