Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Наран ~ Дөрвөн улирал

Гадаа минь бороог даллан
Урь чийг дагуулж ирээд
Солонго таттал инээмсэглэх
Тэр залууг хавар гэдэг

Гадаа минь цэцэг тариад
Хөхөөн дуутай яруухан үүрээр
Зүүд нь надтай зохилох
Тэр залууг зун гэдэг

Дахилт:
Ганцхан намайг гараад ирэхийг хүлээх
Гарцаагүй үнэнч хайраар дуудах
Жилийн дөрвөн улирал миний гадаа
Жинхэнэ дурлалыг зөгнөн зориод ирэхдээ
Надад дурлачихсан намайг хүлээсэн
Нараар дуудуулаад сараар болзох юм

Гадаа минь шувууд үдээд
Гандсан навчистай алхахдаа
Гунигаа надтай хуваалцах
Тэр залууг намар гэдэг

Гадаа минь цас будруулаад
Чарга хөлөглөн ирэхдээ
Жавар сэргэтэл дуулах
Тэр залууг өвөл гэдэг

Дахилт

Урсан одох цаг хугацаатай
Амьдралын дурсамж бүхнийг
Ээлжлэн хуваалцах
Намайг түшдэг дөрвөн улирал

Дахилт

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2