Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ариука ~ Сэтгэл

Чинийх болсон сэтгэлдээ би
Хэнийг ч дахин хайрлахгүй ээ
Чимээгүй хэрнээ бас гунигтай
Хоног өдрүүдийг өнгөрүүлсээр

Хар цагаантай энэ амьралын
Худал үнэнийг нь дэнсэлсээр
Хайрлах мэдрэмжээ хэдийнэ гээж
Хүсэл сэтгэл минь алдарчээ ээ

Дт:
Дэр норгосон гашуун нулимс
Хатаж амжилгүй асгарсаар
Дэндүү гунигтай миний энэ эмзэг сэтгэл
Хайрын тэнгэрт дахиж нисмээргүй

Урд минь хүлээх урт замыг
Уйтгар гунигтай яаж туулах вэ?
Хайранд даарсан миний сэтгэл
Харанхуйд төөрч гэрлийг хайсаар

Дт:
Дэр норгосон гашуун нулимс
Хатаж амжилгүй асгарсаар
Дэндүү гунигтай миний энэ эмзэг сэтгэл
Хайрын тэнгэрт дахиж нисмээргүй

Дэр норгосон гашуун нулимс
Хатаж амжилгүй асгарсаар …

Дэндүү гунигтай миний энэ эмзэг сэтгэл
Хайрын тэнгэрт дахиж нисмээргүй

Би нисмээргүй
Би нисмээргүй.

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд