Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Tsetsee ~ Хэлье гэсийн

Хорвоо дээр өнгөрөөсөн миний хорин гурван жил
Хүнээр заалгаж бас өөрөө олж авсан хүмүүжил
Надад хувийн үзэл бодол баримталдаг дүрэм бий
Өдий хүртэл түүндээ үнэнч байгаа хүн бий
Толгойдоо юм хий хийсэн юмаа ажил болго
Үргэлж хожих албагүй ээ өрөөл бусдад боломж олго
Юу сайхан дур сайхан дуртай зүйлээ хийх сайхан
Дурандаа хийсэн зүйлийн шимийг нь хүртэх аятайхан
Амьдарч яваа хугацаандаа үхлээс бусдыг нь үзнэ дээ
Үнэнээр явбал үхэр тэргээр Lamborgini-г гүйцнэ дээ
Урдуур биш хойгуур биш дундуур нь явахад болно
Эхлэлдээ биш яаж төгсөхдөө гол нь
Хичээл дээрээ энгийн байсан мик-ны ард би хаан байсан
Хоёуланг нь хослуулах надад амархан байсан
Мөрөөдөлдөө хүрэхийн төлөө сэтгэ итгэ зүтгэ
Өөрийн хэрэг бүтэхийн хажуугаар бусдын хэрэг бүтэг

Дх: Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал хүмүүс ээ /х2/
Амьддаа бие биенээ хайрла найзаа
Алив сайхнаа бусдаас битгий хармал найзаа /х2/

Алдаж болно онож болно хаяа хоосон хонож болно
Хаалгыг чинь эвдээд эд хөрөнгийг чинь тонож болно
Толгойндоо хийсэн зүйлийг хэн ч булааж чадахгүй
Гэж хэлсэн үгийг чинь хүү нь хэзээ ч мартахгүй
Сайн сайхныг санаж явахад сайхан амьдралд л хүрнэ
Мууг дагаж могойн хорлонд юунд чи гараа дүрнэ
Хэлж чадах биш хийж чадах зүйлээ ярьж бай
Хоёр туулай хөөсөн бол хоёуланг нь барьж бай
Зөв юмны төлөө зовсоны эцэст жаргана
Хичээсэн хүн заавал амжилт гаргана
Өргүй бол баян өвчин тусахгүй бол жаргал
Ганцаараа идэж өмхий гахай шиг битгий таргал
Суусан цэцэн явсан тэнэг хоёр адилхан
Сэтгэлээсээ хийвэл ажил хийх гэдэг амархан
Асуудалтай учирвал архи түүнийг засахгүй ээ
Асуудлыг чинь нэмнэ үү гэхээс хэзээ ч хасахгүй ээ
Дх:
Алив хөгшөөн чи үүнийг цааш нь дамжуул
Амьдрал богинохон аль болох бүгдийг нь амжуул
Цаг цагаараа байхгүй байнга баянаараа байхгүй
Хүч чадал бие бялдар цэл залуугаараа байхгүй
Дээрэлхүү зан хүн бүрийн дургүйг хүргэнэ
Дээрэлхүүлсэн хүн болгон чамаас үргэнэ
Ганцаараа оденоороо байна гэдэг аймшигтай
Олуулаа офтоороо байх харин гайхамшигтай
Жаргаж цэнгэж болно зовлон гэж бас бий
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2