Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Отгоо ~ Диваажин

Би диваажин биш ээ
Арай өөрөөр мэдэр
Сэтгэл татагдах болгон
Сэвгүй байх нь ховор

ah ah ah ah

Надад их юм бий
Цэцэгнээс төрөөгүй
Харж байгаа бүхний
Цаана нь их юм бий

Эхлээд сайн хар зүрх юу гэж байна
Таалагдвал ярилц зүрх юу гэж байна
Хайсан зүйлээ олов уу зүрх юу гэж байна
Харин чи таалагдав уу тэр юу гэж байна

Чи жаргал бишээ
Жоохон нүдээ нээ
Тал зассан харцанд
Дутуу юм байна уучлаарай

ah ah ah ah

Чамд их юм бий
Байцаанаас төрөөгүй
Нууж байгаа нууц
Нүүрэн дээр чинь тодроно

дх:
Эхлээд сайн харъя зүрх юу гэнэ вэ
Таалагдвал ярилцъя зүрх юу гэнэ вэ
Хайсан зүйлээ олов уу зүрх юу гэнэ вэ
Харин чи таалагдав уу тэр юу гэв ээ

oh oh oh oh

дх:
Эхлээд сайн харъя л даа тэгээд
Зүрх юу гэнэ вэ
Таалагдвал ярилцъя
Зүрх юу гэж байна
Хайсан зүйлээ олов уу зүрх юу гэнэ вэ
Харин би таалагдав уу чи юу гэв ээ

oh oh oh oh
no no no no

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд