Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Бүх одод ~ Бид бүгд нэг Монгол

Энгүй эх орчлон элсний ширхэгээс эхэлдэг
Эх орон минь надаас бас чамаас эхэлдэг
Ээж аав минь ганцхан
Эх нутаг минь ганцхан
Энэ дэлхий дээр хөх толботой Монгол ганцхан

Тэнгэрийн хаяа нэг л цэгт нийлдэг
Тэлмэн шаргал талд ухаан минь саруулхан
Газрын диваажин ганцхан тэр л миний Монгол
Ганцхан заяах насаа би чамдаа зориулна

Дх: Хувь заяагаараа
Зүрх сэтгэлээрээ
Хөх тэнгэр алтан нар шигээ бид бүгдийн Монгол
Хүсэл мөрөөдлөөрөө
Итгэл тэмүүллээрээ
Амин хайртай эх орон шигээ бид бүгд нэг Монгол

Алтан соёмбот дээдсийн туг минь бидний шүтээн
Амгалан тэнгэрийн дор Монгол минь алдарштугай
Омог бардам зүрхэнд минь Монголоо гэсэн омогшил бий
Орчлонгийн цээжнээ миний Монгол алдартугай

Бид бүгд нэг Монгол /х2/

Энэ л бие минь эх орны минь ширхэг
Эргэх 4 улиралд бодол минь ариусдаг
Дэлхийн диваажин ганцхан тэр нь миний Монгол
Дэндүү халуун насаа би чамдаа зориулна

Дх: Хувь заяагаараа
Зүрх сэтгэлээрээ
Хөх тэнгэр алтан нар шигээ бид бүгдийн Монгол
Хүсэл мөрөөдлөөрөө
Итгэл тэмүүллээрээ
Амин хайртай эх орон шигээ бид бүгд нэг Монгол

Алтан соёмбот дээдсийн туг минь бидний шүтээн
Амгалан тэнгэрийн дор Монгол минь алдарштугай
Омог бардам зүрхэнд минь Монголоо гэсэн омогшил бий
Орчлонгийн цээжнээ миний Монгол бадартугай /х2/

Бид бүгд нэг Монгол

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2