Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

BX ~ Миний аав

Дөрвөн өдрийн дөрөө даах морьтой явсан
Дөчин бодын авцааг даах итгэлтэй явсан
Эр бор харцагынхаа шуранхайг хадаан давхихдаа
Миний аав ээжийн ариун зүрхэнд гал болон бадарч явсан

Дх: Аавын минь дуулсан дуу
Маргааш мандах наран юмаа
Аавын минь туулсан зам харгуй
Хотоор сүндэрлэсэн буян юмаа

Эрдмийг эрдэнэ болгон тайлах үйлстэй төрсөн
Элбэг ухаан уужуу сэтгэлийн жигүүртэй явсан
Ар хөвчийн унага шиг агсамхан хорвоог туулахдаа
Миний аав алаг хонгор үрсээ гал болгон бадрааж өсгөсөн

Дх: Аавын минь зохиосон үлгэр
Зүрхэнд минь үүрд наран юмаа
Аавын минь зорьсон үйлс бүхэн
Хотол түмний минь жаргал юмаа

Хатуу зөөлөнд халширч гудайхгүй тэргүүн явсан
Хазгай тэгшийн заяанд гулзайхгүй нуруутай төрсөн
Цаг цагийн нарыг хийморь сүлдтэй туулахдаа
Миний аав цадиг түүхийн хуудсанд ариун үсгээр бичигдсэн

Дх: Аавын минь дулаахан өвөр
Мартахын аргагүй диваажин юмаа
Аавын минь захисан үг бүхэн
Сэтгэлд сийлэгдсэн зарлиг юмаа

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2