Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

BX ~ Миний ээж

Өлгийтэй хүүхэд шиг таньдаа л үнсүүлэх гээд
Өөр хайр хайгаад олдсонгүй ээ, ээжээ
Үхлээс хүнийг аврах
Үрлэн цагаан эмийг хайлаа бас байсангүй ээ
Хайгаад олсонгүй ээ хүү чинь
Алтан хараацай шувууны авч явсан мөнхийн усыг хайлаа би олсонгүй ээ
Таны ачийг заавал хариулна гээд санаж явсан, даанч бүтсэнгүйдээ ээжээ

Дх: Яараарай даа хүмүүс минь ээжийнхээ байгаа дээр үнсүүлээрэй
Заавал үгийг нь сайн сонсоорой
Амьдрал гээч нь богинохон
Асарна гээд санаж л явахад
Алсын тэртээ явчихна шүү
Яараарай даа хүмүүс минь ээ

Залбирах шүтээн минь та
Зангидах ухааныг зааж
Буруу явж хөл алдсангүй ээ, би
Хүний энэ амьдрал дээр би
Уйлж байгаа нэгнийгээ, аргадаарай
Ядарч яваа бусдыгаа, өрөвдөөрэй
Таны захисан сургаал агуу байж
Одоо бодоод байхад хөөрхий ээж минь
Миний төлөө намайг гэсээр, та бөхийсөн
Би таны гарыг атгаж дээшээ өндийсөн
Эргээд надад олдохгүйг хэзээ ч анзаараагүй явж
Бүх л шөнийн турш бүүвэйн дуунд уярч
Бүхэл амьдралаа таныгаа л санаж
Ганц миний диваажин миний ээж

Дх: Яараарай даа хүмүүс минь ээжийнхээ байгаа дээр үнсүүлээрэй
Заавал үгийг нь сайн сонсоорой
Амьдрал гээч нь богинохон
Асарна гээд санаж л явахад
Алсын тэртээ явчихна шүү
Яараарай даа хүмүүс минь ээ

Та минь миний ганцхан шүтээн ээж
Та минь бусдын төлөө миний ээж
Таны зүрх хайраар дүүрэн байж
Энэ хорвоог гэрэлтүүлнэ

Дх: /х2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2