Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Digital ~ Нийслэл

Дх: Монгол улсын нийслэл ээ, миний хот Улаанбаатар
Мөнхөд өөдөө мандаж гэрэлтэнэ, миний хот Улаанбаатар
Улаанбаатарт төрсөн би, Улаанбаатарт өссөн би
Улаанбаатарын минь үдэш намуухан, угтах ирээдүй даанч яруухан

Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна
Морьтон ардын хүүхдүүд соёлын өвийг тарьж байна
Ургах нарнаар төрийн дуулал эгшиглэдэг
Улаанбаатар хотын өглөө нь ингэж эхэлдэг
Азийн цагаан дагина эх орны минь зүрх
Аугаа их нүүдэлчдийн шинэ цагийн төрх
Баатар хотын тухай магтан дуулъя
Бас тэгээд цагийн цагт мандуулъя
Соёлт нийгэмтэйгээ зэрэгцээд бүгд урагшаа алхан байна
Жаргал зовлон дүүрэн энэ хот минь мөнхөд дандаа дэргэд байна
Үнэнч хайртайгаа хүн бүр хамт аз жаргалаар дүүрэн байна
Фэйсвүүк, Твиттерээр дүүрэн энэ хот минь мөнхөд дандаа инээж байна

Дх:

Монгол улс минь урагшилна, Улаанбаатар цэцэглэнэ
Унаган төрхөө өөрчилж нийслэл хот өргөжинө
Залуусын нүүрэнд инээмсэглэл хайр дурлал хүсэл мөрөөдөл тэмүүлэл
Ургах наран өөд, урагшлах зам өөд
Улаанбаатар хотын гэрэлт ирээдүй өөд
Гайхах хэрэггүй нийслэл өөрийн дүрэмтэй
Газарт байрлах хотоо хайрлаж сурах хэрэгтэй
Дэм дэмэндээ, дээс эрчиндээ
Дэлхийн талыг байлдан дагуулж явсан түүхтэй
Нийслэлдээ өнгө нэмье, би ая дуу нэмье
Дуу нэмье, дуу нэмье, дуу нэмье, дуу нэмье
Би чадна, чи чадна, бид бүгдийг хийж чадна
Бяц авна, бут савна, шинэ зүйлийг нээж чадна
Ухаантай жаргалтай урам зоригтой хотын иргэн байна
Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна

Дх:

Чамд хэлье сайн сонс, хамт дуулъя намайг сонс
Яг одоо бүгд зэрэг ок
Энэ хотын нүүр царай, чи бидний нүүр царай
Сайн байвал бүгд хэвийн ок
Ок, муу бүхнийг no гээрэй
Муу хараал идсэн амьдралыг ав гээд мөр зэрэгц
Мөр зэрэгц, мөр зэрэгц, мөр зэрэгц, мөр зэрэгц
Дор дороо соёлтой бол онц хэрэг, онц хэрэг
UB нийслэл өдөр шөнөгүй урсана, бизнес тойргоор хүчээ хийж нэг таая
Нийслэл you can live, хотын хувьд D.I I'm so fly
I'm so fly, fly, fly, fly
Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна

Дх:

Улсын минь нийслэл Улаанбаатар
Хотын минь төв талбай Сүхбаатар /х3/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2