Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Digital ~ Чамгүйгээр

Хайр ямар хүчтэйг мэдрүүлсэн чамдаа баярлалаа
Хагацахгүй гэж бодсон хайраасаа би өөрөө явлаа
Хамт дурлалд мансуурч явсан өдрүүдээ дурсаарай
Тэнэгхэн байж, энхрийхэн минь

Чичирсэн гараараа үүнийг бичиж сууна
Цээжинд зүрх уйлж байсан ч тэвчиж шүдээ зууна
Муу муухай бүхнээс биднийг хайр халхалсан
Харин чи амьдралд надаас зөрж алхалсан
Ганцаардлын дунд хангалттай хурцлагдаж
Ганцхан чиний л тухай бодолд шаналан зарцлагдаж
Хаан нь байсан хайрынхаа өмнө боол нь болжээ
Харамсах оройтсон ч чамгүйгээр явах цаг нь иржээ

Хүн хүндээ жүжиг тоглож амьдрана гэж юу байхав
Хүсэл мөрөөдөл, итгэл сэтгэл байхгүй хойно би яахав
Тэсэхгүй байна гэвч чадахгүй нь ээ бүгдийг цэглье
Чи одоо хүний хүн бүсгүй минь хүссэнээ хий

Зөрүүд зүрхээ аргадаад
Зөрүүд зүрхээ тархиараа би захирах цаг нь болж
Зөрлөг замаар ганцаараа
Зүгээр л чамайг орхиод ганцаараа би явья

Хайр ямар хүчтэйг мэдрүүлсэн чамдаа баярлалаа
Хагацахгүй гэж бодсон хайраасаа би өөрөө явлаа
Хамт дурлалд мансуурч явсан өдрүүдээ дурсаарай
Тэнэгхэн байж, энхрийхэн минь

Одоо уйлаад яахав нулимсаа гамна
Олон зүйл тохиолдоно чиний минь алхах зам нь
Алдаатай, оноотой чи минь зөндөө уйлна, дуулна
Амьдрал чамд минь олон аашаа харуулна
Гутрах цагт чинь чиний дэргэд байж чадахгүй нь
Гуних үед чинь чамайгаа аргадахгүй нь
Өглөө бүр чи минь надгүйгээр сэрнэ
Өдөр хоногууд надад чамгүйгээр ирнэ

Хар бараан бүгдийг давна гэсэн бүгдийг би тэвчсэн
Харуусал гомдолд сөхрөөгүй ч нулимс зүрхэнд нэвчсэн
Хайр энэ юмуудаа тэгвэл хагацаад одъё за
Хамт байх хүсэлгүй бол ганцаараа яваад өгье за
Амьдралын минь утга учир байсан чи минь
Аялах дууны минь хөг эгшиг байсан чи минь
Алдаа онооны дэнсэн дээгүүр хөтлөлцөнхөн алхсан
Адаг сүүлд нь чи минь надаас нэг мөсөн залхсан

Хайр ямар хүчтэйг мэдрүүлсэн чамдаа баярлалаа
Хагацахгүй гэж бодсон хайраасаа би өөрөө явлаа
Хамт дурлалд мансуурч явсан өдрүүдээ дурсаарай
Тэнэгхэн байж, энхрийхэн минь

Хайр бүхнийг нээдэг зүрхийг тэтгэдэг
Хаа ч дүүлэн нисдэг гэдэгт итгэдэг
Зүрхээ дар хайр гал шиг халуун байна
Амьдрал тэнүүн байна, үргэлж сэхүүн байна
Хяслыг давахад хүсэл биелнэ биелнэ биелнэ
Бүгдийг мартаад тэнгэрт дүүлнэ дүүлнэ би дүүлнэ
Чулуу мэт хатуу, мөс мэт хүйтэн байсан сэтгэлийг
Хайлуулан, догдуулан хайрыг анх мэдрүүлэн
Чадсан эмэгтэй чи, гэвч салах хэрэгтэй бид
Аз жаргалыг чамд хүсэх халуун сэтгэлтэй би

Зөрүүд зүрхээ аргадаад
Зөрүүд зүрхээ тархиараа би захирах цаг нь болж
Зөрлөг замаар ганцаараа
Зүгээр л чамайг орхиод ганцаараа би явья

Хайр ямар хүчтэйг мэдрүүлсэн чамдаа баярлалаа
Хагацахгүй гэж бодсон хайраасаа би өөрөө явлаа
Хамт дурлалд мансуурч явсан өдрүүдээ дурсаарай
Тэнэгхэн байж, энхрийхэн минь

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2