Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

LoDko, D.Y ~ Нэг л удаа

Энэ миний амьдрал зорино би аминдаа л
Зорилго нэг байсан бид хоёул ханиндаа
Харин одоо ганцаараа бүгдийг туулж амжилтаараа
Мөрөөдөл надад байна

Гарт минь үзэг өөрийн бодлоо сараачина
Мөрөөдсөн хүссэн зорилгодоо аваачна
Хамт байгаа нөхдүүд нэгэн зүгт тэмүүлнэ
Хэзээ ч би шантрахгүй зорилго руугаа дүүлнэ
Жаргал зовлон тэнцүүлсэн найз одоо дайсан
Гэсэн хэдий ч гомдоогүй толгой дээшээ байсан
Чиний миний хайсан оргил одоо энд байна
Одоо бүгд тэр зүйлийг харж байна

Хүссэн би мөрөөдөл өө
Хийнэ би өөрийн төлөө
Зорилго минь хүчтэй
Зорьсон хүрнээ
Хүссэн би мөрөөдөл өө
Хийнэ би өөрийн төлөө

Ирээдүй гэрэлтэнэ нар сайхан мандана
Ирээд хэлж чадахгүй хэнхэг банди бантана
Надад бүү заа би өөрийн бодолтой
Намайг бүү хаа хэлэх эрх чөлөөтэй

Надад эрх чөлөө байна
Амьдрал өөдөө жаргал хайна

Дахилт:
Ганц л олдох боломж энэ
Гарч байна амжилт энд
Нэг л удаа амьдрана еэ
Юунаас ч бид эмээхгүй ээ

Өөрөө өөртөө эзэн болж амьдралын боол болж
Өөрийн үзэл бодлоор өөр нэгнийг хооллож
Өчүүхэн зовлон жаргал мэтээр төсөөлж
Ирээдүйн төлөө тархиа халаан хөлсөлж
Алдсан ч эндсэн ч шүд зуун тэссэн
Ард нь үлдсэн мөр сайхан биш ч гэсэн
Би гэдэг хувь хүн ирээдүйн эзэн
Буцаах тавилан надад лав алга

Хаалга хаалттай нээх зам надад
Байгааг мэднэ гэхдээ бүү хэтрэнэ
Жам жамаа дагадаг хууль энэ мэдэг
Өөрийхөөрөө байхыг жаргал гэдэг
Эр хүн л юм хойно харц үргэлж дээшээ
Эвийлэх ёсгүй бусадтай бүү жиш
Хэсэгхэн хугацаа надад лав үнэтэй
Худал хуурмаг бидэнд лав зохихгүй

Дахилт:

Жаргал зовлон ээлжлэн хоршдог
Жирийсэн урт зам биднийг тэнд тосдог
Жинхэнэ эр хүний тэсвэр тэвчээр
Гижигдэн хоршино гэсэн хэдий ч хүчээр

Шамдан зогсоно амьдралын босго нь
Дэндүү өндөр болсон хана тааз болсон
Дардан бус байсан ч шулууныг хайсан
Дандаа ийм байгаагүй хэн байснаа санасан
Хар цагаан ээлжилдэг нэг л мэдэхэд ээлж ирдэг
Хамгийн нандин хүслээ би дотроо тээж хэлдэг
Өөртөө би багш хаяа хундага тагш
Намайг барна яг шд тулж ирээд таг шд

Дахилт:

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд