Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

MIXX ~ Эс залуу

Дх: Юу ч хүслээ тэр зүгрүү нисэхийн тулд би нисдэг байх ёстой юу
Хаалгаа нээхийг минь чи заавал хүлээх үү, үгүй ээ
Чи намайг хайрлахын тулд бүхнийг чадах ёстой юу
Чи бүхнээс илүү байгаад тэгээд яахын
Тэр чинь намайг мэдрэх юм уу
Миний хэлснийг ойлгох юм уу
Үгүй ээ хайраа

Өнгө мөнгө бэлэн түүх
Үг цаг үлдэх гэрч
Хэн гэхээс илүү юу хийснээрээ
Харц хар хүсэл сонс
Үнэ цэнэ ол өг
Тэр чамд өөрөө ирнэ

Би чамаас супер хүн биш
Надад хайртай эр хүн байхыг хүснэ
Би алдахын төдийд хагардаг өндөг биш
Өөрийнхөөрөө хайрла

Одоо байхгүй нь байхгүй биш
Өөрөө бүгдийг олоод авна
Надад байгаа ганцхан боломж
Хувь хүний дөнгөж эхлэл
Гол нь би эс залуу
Час халуун ханхүү ха ха ха
Гоё нь би кинонд биш
Амьдралд гардаг ялагч май

Дх: Юу ч хүслээ тэр зүгрүү нисэхийн тулд би нисдэг байх ёстой юу
Хаалгаа нээхийг минь чи заавал хүлээх үү, үгүй ээ
Чи намайг хайрлахын тулд бүхнийг чадах ёстой юу
Чи бүхнээс илүү байгаад тэгээд яахын
Тэр чинь намайг мэдрэх юм уу
Миний хэлснийг ойлгох юм уу
Үгүй ээ хайраа

Гүй миний хойноос
Гүй миний өөдөөс
Гүй миний байх зүгт
Олоод ирэх үү
Хэлүүлээрэй надаар хайртай гэдэг үгийг
Саад сөрөөд гүй миний зүг
Би зүс тод тэс өөр
Эс залуу эмэгтэй
Би халуун зоригтой
Би энд чамайг чимж
Чамаар өөрийгөө гүйцээх гэж ирсэн юм

Өөрөө надад яг зөв
Хайраа бүтээнэ энэ зөв
Түүхээ үлдээнэ тун зөв
Энэ надад бас зөв
Бодит хайр би
Өөртөө надаас аваад бай
Надаар инээ цаашдаа
Би өөрөө чи

Дх: /х3/

Одоо байхгүй нь байхгүй биш
Өөрөө бүгдийг олоод авна
Надад байгаа нь ганцхан боломж
Хувь хүний дөнгөж эхлэл
Гол нь би эс залуу
Час халуун ханхүү ха ха ха
Одоо байхгүй нь байхгүй биш
Өөрөө бүгдийг олоод авна
Надад байгаа нь ганцхан боломж
Хувь хүний дөнгөж эхлэл
Гол нь би эс залуу
Час халуун ханхүү ха ха ха
Гоё нь би кинонд биш
Амьдралд гардаг ялагч май

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2