Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Motive ~ Дурлалын домог

Анир чимээгүйхэн шөнийн зүүдэнд минь
Аз жаргалын эзэн болж чи айлчилсан
Амьдрал намайг чамд дурлахыг зөвшөөрсөн
Ариухан хайрын минь домгийн эхлэл чи

Дх: Догдлох зүрхний минь тэнгэрт гэрэлтсэн
Дотнохон гоо саран минь
Домог эхлүүлсэн энэ нандин зүүднээсээ
Дахиж хэзээ ч сэрмээргүй байна

Дурлал минь яг домог шиг
Дуусаж төгсөх ёсгүй
Дурлалж дуулсан дуугаа би
Дуусгаж чадахгүй нь
Сар мэт тунгалаг харц намайг ширтэх юм
Сайхан чамайг үүрд зүүдэлмээр байна

Зүрх аниргүйхэн түгшин цохилох минь
Зөвхөн чиний төлөө амьдрах ёстой байж
Зүйрлэшгүй энэ хайр юугаар ч сольшгүй
Зүүдний домгоо би жаргалтай төгсгөнө

Дх: Догдлох зүрхний минь тэнгэрт гэрэлтсэн
Дотнохон гоо саран минь
Домог эхлүүлсэн энэ нандин зүүднээсээ
Дахиж хэзээ ч сэрмээргүй байна

Дурлал минь яг домог шиг
Дуусаж төгсөх ёсгүй
Дурлалж дуулсан дуугаа би
Дуусгаж чадахгүй нь
Сар мэт тунгалаг харц намайг ширтэх юм
Сайхан чамайг үүрд зүүдэлмээр байна

Хайрлах зүрхний минь тэнгэрт мандсан
Хайрын эзэн наран минь
Харцанд амилсан энэ дурлалын домогоо би
Хагацал амсуулж чадахгүй ээ

Дх: Дурлал минь яг домог шиг
Дуусаж төгсөх ёсгүй
Дурлалж дуулсан дуугаа би
Дуусгаж чадахгүй нь
Сар мэт тунгалаг харц намайг ширтэх юм
Сайхан чамайг үүрд зүүдэлмээр байна /х2/

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2