Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Motive ~ Хайрын түүх

Ихэмсэг нандин харцтай тэр гудамжинд таарсан
Эрхгүй түүний араас тэсэлгүй эргэж харсан
Ийм л ялдам харц хорвоод байдгийг мэдэрсэн
Энэ л хайрын түүх минь тэр өдрөөс эхэлсэн

Ахиад түүний харцтай ширтэлцэхийг би хүссэн
Алагхан зүрх минь дотроо сэтгэлдээ чамайг хайсан
Анхны хайр минь болохоор үргэлж өгүүлэх болсон
Алдсан ч хамаагүй ээ гэж чамдаа дурлаж билээ

Дахилт:
Хайрын минь аз жаргалтай түүх
Хамгийн сайхан дурсамжтай
Хорвоо ертөнц дэлхийн хосгүй ариун чамдаа
Хайрын улаан сарнай бэлгэлье
Хамтдаа үүрд амьдрана гэж наддаа чи шивнээрэй
Хариуд нь чамдаа бүхнээ зориулья

Хайрт минь бидний хамгийн үнэтэй дурсамж энэ дуутай эгшиглэнэ
Хайр бүхэн түүхтэй
Түүх бүхэн эхлэлтэй
Харин хэзээ ч төгсөшгүй

Хүсэж дурласан чамтайгаа амьдрал хайраа холбосон
Хүрээд ирсэн болохоор чинь зүрх минь үүрд зөвшөөрсөн
Хүнийх чи байгаагүй ээ зөвхөн минийх болсон
Хайрлах хувь тавилантай амьдрал чамд баярлалаа

Дахилт:
Хайрын минь аз жаргалтай түүх
Хамгийн сайхан дурсамжтай
Хорвоо ертөнц дэлхийн хосгүй ариун чамдаа
Хайрын улаан сарнай бэлгэлье
х2

Хамтдаа үүрд амьдрана гэж наддаа чи шивнээрэй
Хариуд нь чамдаа бүхнээ зориулья х2

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2