Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Цэлмүүн ~ Ээжийн дайсан OST

Чи хацрыг минь хайрч байна
Ямар хүйтэн үнсэлт бэ?
Халуухан л байдагсан
Эхлэх ёсгүй хайрын
Энэ л түүхийг би чамтай
Энэд л дуусгая
Хагацах гэж учирна гэж үү
Хариулаач надад
Хайралчихаад мартана гэж үү
Зүүд байгаасай

Дх: Аз жаргалыг чи минь олон олтлооо
Ахиад нулимсаа бүү унагаарай
Ингэж хэлээд чи надаасаа одсон
Би юу ч хэлээгүй
Уйтгар гунигыг чи минь надад үлдээ
Уучлаарай гээд чи минь тасалсан
Утасны цаана би уйлаад хоцорсон
Чамд гомдоогүй

Зүрхийг минь дааруулж байна
Яасан хүйтэн нулимс вэ?
Бүлээхэн л байдагсан
Энэ өдрийг би чамтай
Их хайрын дуунд хүлээсэн
Харамсмааргүй
Урууланд минь амтагдсан дурлал байсан
Ухаанд минь огт багтамгүй хагацал ирсэн

Дахилт

0 comments:

Post a Comment

Хамтлаг дуучид


Шинэ сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2

Шинэ дууны үг, шүлэгүүд