Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

UFO ~ Ухаарал

Сэтгэл минь хоосорч үүлэнд нойрсож байна
Сэлж гатлах хүсэл орхигдож байна
Утсан хөгжим чихэнд минь углах шиг
Уул усны сайхан нь мөрөөдлөөс холдоно

Дх: Үгүйлэх дурсамж минь чи хаана
Уучлалт ухаарлыг хүсэмжлэн хайна
Ахиад нэг амьдрал биш дурлал
Аз жаргалт ирээдүйг надад бас чамд

Өглөөг хамт угтах хайрт минь инээмсэглэнэ
Чин сэтгэлээсээ амьдралыг услана
Урд шөнө зүүдэнд ээж минь намайг үнсэж
Угтах ирээдүйг адислан мишээнэ

Дх: Үгүйлэх дурсамж минь чи хаана
Уучлалт ухаарлыг хүсэмжлэн хайна
Ахиад нэг амьдрал биш дурлал
Аз жаргалт ирээдүйг надад бас чамд

Сэтгэл минь хоосорч үүлэнд нойрсож байна
Сэлж гатлах хүсэл орхигдож байна
Утсан хөгжим чихэнд минь углах шиг
Уул усны сайхан нь мөрөөдлөөс холдоно

Дх:

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2