Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

UFO ~ Найзууд

Ургах нар шиг үүрдийн найзтай би
Унахад түших баттай андтай бас тэр
Өө найз минь найз минь найз минь гэнэн алдаатай бид
Яваад очиход хуучин хаягтай анд минь

Унадаг дугуйг чинь зөндөөн түрсэн дээ
Унуулж намайг нэг баярлуулсан даа чи
Усан бороонд найзтайгаа дурлал ярьж алхсандаа
Удаан уулзаагүй нөхдөө дурсаядаа би

Дх: Зуурдын биш үүрдийн найз минь
Зурсан дайны дууч анд нөхөд минь
Зөвлөгч нэртэй их мэдэгч минь
Зугаа цэнгээний алдартан минь

Усны шувууд буцахад найзыгаа санаж
Уйтгарт намрын унах навчтай нь үгүйлж
Удаан зүсрэх бороонд би санаа алдан боддог
Уулзах өдөр ирлээ миний анд минь

Угтаж над руу гүйсэн найз минь
Унаган багын минь хэрсүү анд минь
Нэрийг нь хэлэхэд царай нь тодрох
Нэг л үгүйлэх үеийн найз минь

Дх: Зуурдын биш үүрдийн найз минь
Зурсан дайны дууч анд нөхөд минь
Зөвлөгч нэртэй их мэдэгч минь
Зугаа цэнгээний алдартан минь

Угтаж над руу гүйсэн найз минь
Унаган багын минь хэрсүү анд минь
Нэрийг нь хэлэхэд царай нь тодрох
Нэг л үгүйлэх үеийн найз минь

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2