Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

3 Охин ~ Ганцхан чинийх

Уян зөөлөн чин зүрхний хайр минь
Үнэнч гэдгээ чамдаа өдөр бүр хэлмээр байна
Нарт ертөнц биднийг үргэлж хайраар хөглөнө
Хайр дурлалдаа хоёулаа уусан цэнгэн жаргана

Дурлал хайрын зүүд зэрэглээн дунд
Дуусашгүй хайраа чамдаа зориулж
Чамайг жаргаах гэж би чинь ирсэн юм шиг
Насан туршдаа би чамайгаа хайрлая

Чамайгаа би хайрлаад тэр л хайрандаа
Улам уусан шингээд зөвхөн чинийх болж
Амьдралын минь хувь тавилан ганцхан чиний хайр шүү

Чамайг жаргаах гэж би чинь ирсэн юм шиг
Насан туршдаа би чамайгаа хайрлая
Чамайгаа би хайрлаад тэр л хайрандаа
Улам уусан шингээд зөвхөн чинийх болж
Амьдралын минь хувь тавилан ганцхан чиний хайр шүү

Амьдралын минь он жилүүд улиравч
Холын бороотой намрыг хамт өнгөрүүлж туулахсан
Хайрын тэр харцыг үргэлж услан байж
Хайрын уянгатай хамт ариун дурлалаа дуулая

Дурлал хайрын зүүд зэрэглээн дуунд
Дуусашгүй хайраа чамдаа зориулж
Чамайг жаргаах гэж би чинь ирсэн юм шиг
Насан туршдаа би чамайгаа хайрлая

Чамайгаа би хайрлаад тэр л хайрандаа
Улам уусан шингээд зөвхөн чинийх болж
Амьдралын минь хувь тавилан ганцхан чиний хайр шүү
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2