Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

3 Охин ~ Эр хүн зүрхэндээ уйлдаг

Хайр минийх байсан
Үүрд гэж итгэсэн
Хамгийн нандин өдрүүд байсан
Даанч би гомдоосон

Хайр нисээд одсон
Чи надаас явсан
Чиний хайрыг дааж чадаагүй
Өөртөө би гомдсон

Дх:Өр зүрх чинь харууслын нулимсаар дүүрч
Өөрөөс минь хайр хүлээснийг мэдээгүй
Гэнэн сэтгэл хожимдож ухаарлаа гээд ч
Эр хүн зүрхэндээ уйлдаг юм байна

Итгэл алдраад удсан
Сэтгэл өнчрөөд үлсэн
Харин зүрх минь шаналлаар дүүрэн
Уйтай гунигтай

Дх:Өр зүрх чинь харууслын нулимсаар дүүрч
Өөрөөс минь хайр хүлээснийг мэдээгүй
Гэнэн сэтгэл хожимдож ухаарлаа гээд ч
Эр хүн зүрхэндээ уйлдаг юм байна

Хайр буцаад ирээч
Би чамайг хүлээнэ
Гомдсон сэтгэл шаналсан зүрхийн чинь
Ганц удаа ч гэсэн аргадахсан
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2