Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

3 Охин ~ Аавдаа баярлалаа

Мөнх наран мэт миний ааваа
Хайрын дээдээр бүүвэйлж охиноо тэвэрдэг
Халуун дулаахан нөмөрт тань би
Үргэлж дандаа гэрэл гэгээ рүү тэмүүлж явна
Хайртай аавыгаа санан уулзахад
Хамгаас үнэн үгийг тань би сонсдог
Уужуу сэтгэлдээ аавыгаа бодохоор
Ухааныг тань үр чинь бишрэн хүндэлж явна

Дх: Аврал хайр энэрэлийн алтанхан оч нь аав минь та билээ
Аав таныхаа сэтгэлийн жигүүр болсон үр охин нь би билээ
Хайртай ээжийд минь халамж хайрын дээд хань
Халуун сэтгэлтэй аавдаа охин нь баярладаг /2/
Аав минь таньдаа охин нь баярладаг /2/

Үр биднийхээ наран болсон
Цайлган сэтгэлт аавыгаа би дуулж байна
Уулын горхи шиг ая дуу минь ааваа
Миний бэлэг болж таньдаа охин нь үнсүүлмээр байна


Дх: Аврал хайр энэрэлийн алтанхан оч нь аав минь та билээ
Аав таныхаа сэтгэлийн жигүүр болсон үр охин нь би билээ
Хайртай ээжийд минь халамж хайрын дээд хань
Халуун сэтгэлтэй аавдаа охин нь баярладаг /2/
Аав минь таньдаа охин нь баярладаг /2/

Уулын горхи шиг ая дуугаа ааваа таньдаа зориулж дуулъя
Аав минь таньдаа охин нь баярладаг
Халуун сэтгэлт аав тань руугаа хурдан очоод үнсүүлмээр байна
Аав минь таньдаа охин нь баярладаг /2/
1 - сэтгэгдэл:

Чхчхөн


Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2