Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

A Cool ~ Өвлийн хайрын дуу

Үдшийн болзоонд амраг хосууд
Үнэнч сэтгэлээр үүрдийн заяагаа холбон
Үлгэрлэн урсах голын дэргэд
Гараас чинь хөтлөн алхахдаа зүрх минь догдолж
Харцнаас чинь хайрыг мэдрэхдээ би аз жаргалтай
Чамайгаа би чинь насан туршдаа хайрлана

Дх: Цасан ширхэг чи бид хоёрын хайранд
Уяранхан уусан алгуурхнаар хайлан урсана
Аяс аясхан зөөлөн будрах цас
Бид хоёрын алхах гэгээн замыг толидон зурайна

Чамдаа би чинь яаран очно
Чамайгаа тэврэн зогсохдоо
Зөөлөн үнсэх уруулын амтыг би чинь мэдрэхдээ
Чиний минь хөөрхөн инээмсэглэл намайг уярааж
Дурласан сэтгэлээ би нуугаад яахав ээ
Надад итгэ, үүрд би чинийх ээ

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2