Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Anemone ~ Always Young

Салхинд хийсэх шаргал үс
Савхин хүрэм нарны хар шил
Зөрөн өнгөрөх залуус бүгд
Уулга алдахад би мишээнэ

Саранд тулсан их зантай
Сайхан залуус энд тэндгүй ч
Сэтгэл дотроо юу нуудгийг
Тааж хэлэхэд оньсого шиг таавар мэт

Дахилт:
Залуу нас минь,
Let me fly
Надад бас чамд
Нарлуу дүүлэх жигүүрийг бэлэглэх юм
Залуу нас минь
Let me try
Бидэнд үргэлж агуу том мөрөөдлийг бэлэглэх юм

Хаврын салхи зуны бороо
Хормой дэрвүүлж, норгоно даашинз
Хацар үнсэх бороон дусал
Хайрын шүлгийг сэтгэлд шивнэнэ

Дүрсгүй ч ялдам миний зан
Дүрэлзэн асах хайр хүснэ
Үүлс бороо солонго нар
Үргэлж миний ертөнцөөс гэрэлтэнэ

Дахилт:
Залуу нас минь,
Let me fly
Надад бас чамд
Нарлуу дүүлэх жигүүрийг бэлэглэх юм
Залуу нас минь
Let me try
Бидэнд үргэлж агуу том мөрөөдлийг бэлэглэх юм

GENNIE:
Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй
Залуу насанд хэзээ ч буцахгүй
Гандан буурахгүй, эрч хүчээр дүүрэн гэж хүүрнэнэ
Залуу насны дурсамж тархинд бүгнэ
Цаг хугацаа залуу насыг бүү бас
Цог золбоо бидэнд байхад түс тас
Орчлонг эргүүлэх чадал чансаа бидэнд бий
Одоо хий, юу чадахаа залуу насанд тийм

Дахилт:
Залуу нас минь,
Let me fly
Надад бас чамд
Нарлуу дүүлэх жигүүрийг бэлэглэх юм
Залуу нас минь
Let me try
Бидэнд үргэлж агуу том мөрөөдлийг бэлэглэх юм

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2