Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Ука ~ Тэнгэр хөгжим тоглосоор

Унтаад мандсан зүүд шиг итгэгдэнэ
Уг нь тэр надад ямар үнэтэй гээч
Надтай л хамт ниснэ гээд хүлээсэн
Насаараа ойлгоогүй өдрүүд минь

Сарны доор нар тэврээд зүүдлэх шиг
Санаанд минь тэр ямар зөндөө байсан гээч
Чамайг дууриан инээмсэглэн тоглосон
Чинийхээр амьдарсан жилүүд

Дахилт:
Чиний ертөнц дэндүү хуучирсан гэж итгүүлчээд
Чи надтай энд үлд гэж гуйгаад орхиод нисчихсэн
Хайр, хайр сэтгэлт чи одоо хаана байна
Тэнгэр хөгжим тоглосоор
Тэндээс бороо орсоор
Хагарсан бороон дуслууд
Хашгирсан хайрын дуунууд
Сэтгэл гэдэг хэцүү
Санахгүй байна гэжүү
Зовлонг тойрох замгүй
Зогсоод бас гүйж чадахгүй
Тэндээс...
Тэнгэр хөгжим тоглоно

Дурлалын дууг ганцаараа сонсох мэт
Түүнийг бодно гэдэг ямар хэцүү гээч
Үнэн худал хоёрыг мартаж уучилсан
Ухаангүй дурласан өдрүүд минь

Намайг биширсэн харцанд нь согтох мэт
Дурлал надад ямар талтай байсан гээч
Шувуу нисэх шиг эзгүүрлийг мэдэрсэн ч
Шаналсан ч тайтгарсан жилүүд

Дахилт:
Чиний ертөнц дэндүү хуучирсан гэж итгүүлчээд
Чи надтай энд үлд гэж гуйгаад орхиод нисчихсэн
Хайр, хайр сэтгэлт чи одоо хаана байна
Тэнгэр хөгжим тоглосоор
Тэндээс бороо орсоор
Хагарсан бороон дуслууд
Хашгирсан хайрын дуунууд
Сэтгэл гэдэг хэцүү
Санахгүй байна гэжүү
Зовлонг тойрох замгүй
Зогсоод бас гүйж чадахгүй
Тэндээс...
Тэнгэр хөгжим тоглоно

Тэнгэр хөгжим тоглосоор
Тэндээс бороо орсоор
Хагарсан бороон дуслууд
Хашгирсан хайрын дуунууд

Сэтгэл гэдэг хэцүү
Санахгүй байна гэжүү
Зовлонг тойрох замгүй
Зогсоод бас гүйж чадахгүй
Тэндээс...
Тэнгэр хөгжим тоглоно
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2