Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Никитон ~ Тайз

Сэрсэн Монголын сэхүүн олон цугладаг миний тайз
Сэтгэлээ нээх олны түрлэг нүргэлсэн миний тайз
Наран саран бороо цас цагийг эзэлсэн миний тайз таньдаа
Насараа урлагийн олон бид чинь уухайлан мөргөж байна

Дх:Тайзан дээрээс уулзъя, тайзан дээрээ чуулъя
Талын Монголчуудаа, тайх ёслол эхэлж байна
Дөрвөн зүг найман зовхис
Тал хангай уул усны хийморьт удамт үрс чинь
Тайз таньдаа уухайлан сөгдөн мөргөе

Ухаарлын үүдийг нээж жаргалыг бэлгэлэгч миний тайз
Учиран золгох ерөөлөөр урин дууддаг миний тайз
Наран саран бороо цас цагийг эзэлсэн миний тайз таньдаа
Насаараа урлагийн олон бид чинь уухайлан мөргөж байна

Дх:Тайзан дээрээс уулзъя, тайзан дээрээ чуулъя
Талын Монголчуудаа, тайх ёслол эхэлж байна
Дөрвөн зүг найман зовхис
Тал хангай уул усны хийморьт удамт үрс чинь
Тайз таньдаа уухайлан сөгдөн мөргөе
Тайзан дээрээс уулзъя, тайзан дээрээ чуулъя
Талын Монголчуудаа, тайх ёслол эхэлж байна
Дөрвөн зүг найман зовхис
Тал хангай уул усны хийморьт удамт үрс чинь
Тайз таньдаа уухайлан сөгдөн мөргөе
Дөрвөн зүг найман зовхис
Тал хангай уул усны хийморьт удамт үрс чинь
Тайз таньдаа уухайлан мөргөе

0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2