Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Батхуяг, Баатархүү, Бямбацогт ~ Шарталт киноны дуу

Өчигдөр юу болсноо өнөөдөр санадаггүй
Өвөрт минь хэвтэж байгаа хүнийг ер таньдаггүй
Өрөвгөр үсний цаана тархин дотор бөмбөр
Нүдэж байгаа шиг эвсэл тэсрэх бөмбөг

Толгой дотор байна тоо нь ухарч байна
Тоймгүй олон чаг чаг чихэнд дугарч байна
Тохиргооо нь алдагдсан эрэг шураг үе мөч
Тооцоогүй ууснаас толгой хогийн шүүр гээч

Хүзүүний минь ирзваа алдагдчихаж
Хөөрхий өчигдөр нилээн балгачихаж
Өө ажлаас халагдчихаж

Би ер нь зүүдлээд байна уу намайг нэг алгадчихаач
Эхлэл уг нь сайхан байсан өрнөл ч гэсэн давгүй явсан
Харин зангилаа тайлал төгсгөл хаана байсан мартчихсан

Ийм кино шиг юм байна гэж байх уу?
За тэр ч яахав нахиад уух уу байх уу яах уу?

Дахилт:
Өчигдөр яасан яасан өчигдөр жаахан наасан
Өчигдөр яасан яасан наасан кадр тасарчихсан
(х2)

Би буруугүй ээ өчигдөр би уугаагүй
Архинд дургүй хүн тэрнийгээ ч нуугаагүй
Гэтэл энэ муу хоёр аманд минь цутгачихсан
Тэгээ л ийм балай юманд намайгаа хутгачихсан

Өөрөө нэхэж уучихаад мань хоёроо гүтгэчихсэн
Өөрийгөө буруугүй гээд дүрдээ итгээд зүтгэчихсэн
Өнөөх чинь явж байна өөдөөс харин залж байна
Өчигдөрийн болсон явдал үнэн мөнөөс салж байна

Харж бай анхандаа би дургүй байсан
Харин та хоёрын шахаа дэндүү шургуу байсан
Эхлээд нэг татсан цаашаа жолоо алдаал
Үүл уул нь нийлэн харагдаал

Толгой хагарлаа эм олж уух уу? (Ямар?)
Юун ямар ганц юм олж уух уу?
Юм авах мөнгө нь алга юм нь байлаа ч хундага алга
Хөөе манайхаан манийх нь бандага алга

Дахилт:

Зуун зараа зулзагатайгаа бүгд бөөрөнхийлөөд
Зурж байна дотрыг минь үсээ сөрдийлгөөд
Толгойн дээр тахиа донгодно дахиад
Дотор минь морьтой хүн дээшээ доошоо давхиад

Уг нь өчигдөр бурхны зурсан
Нэг сайхан амьтан надад бараг нурсан
Урдаас шууд ирээл ханцуйнаас минь зуурсан
Хөөе тэр чинь би байсийн чи яг андуурсан

Даан ч тийм байхаа нүүр минь цэвэрхэн байсан
Шөнөжин чи долоосон дээр нь тэврэх гэж дайрсан
Бурхан зурсан сайхан амьтан гэдэг чинь би юм бол
Будлиангүй цэнхэр болтлоо спирт уусан нь чи юм байна

Ингэхэд би ер нь хэн юм бэ? Лэйди Гага, Алибаба
Аль эсвэл Дон Карлеон, Загалмайлсан эцэг, Папа
Ингэж зовж байхаар зүгээр толинд харёоо
Өнөөдөр шараа тайлчихаад архинаас гарёоо

Дахилт:
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2