Монгол дууны үг, шүлэгүүд
Одоогийн байдлаар нийт

Агиймаа, Ганбаа /Мотив/ ~ Зүрх минь чамруу

Нэг л дотно мэдрэмж чиний ялдам инээд
Эгэл харц энхрий бүхнийг би олж харсан
Тэртээд хамтдаа үүлсийн дундуур
Жигүүр урган нисэж зөвхөн чамдаа дурсласан би
Хайр өөрөө гараас минь чанга хөтлөөд
Чиний байгаа зүгрүү зүрхийг минь авч одсон
Тэртээх мөчөөс би чамдаа дурлан хайрлах болсон
Миний хайсан хамгийн үнэтэй хайр минь чи

Дх: Наран ургах мэт чиний хайр тийм л дулаахан
Нандин хайрын мэдрэмж гэдгийг би чамаас мэдэрч байна
Аз жаргалын арлын зүгт хайрын далайд хамт аялаад
Үүрдийн хайраар сэлүүрдэн хамт жаргал руу
Зүрх минь чам руу
Зүрх минь чам руу

Цагаан үсээр цас хийж сарыг үзэг болгоод
Оддыг эвлүүлж хайрын шүлэг би зохионо
Бичсэн мөр бүхнээ зөвхөн чамдаа илгээж
Хайрын үгтэй хариу зурвас чамаас авсан би
Хайрын нандин үрийг хөрсөнд хамт суулгаад
Эгэлхэн хайраараа услан хамтдаа өндийлгөөд
Энэ л хайрын цэцэг минь тэнгэрийг чиглэн дээш ургана
Тэртээх биднийг гийх эрхэс болон мандана

Дх: Наран ургах мэт чиний хайр тийм л дулаахан
Нандин хайрын мэдрэмж гэдгийг би чамаас мэдэрч байна
Аз жаргалын арлын зүгт хайрын далайд хамт аялаад
Үүрдийн хайраар сэлүүрдэн хамт жаргал руу /2/
0 - сэтгэгдэл:

Post a Comment

Хамтлаг дуучид


Сэтгэгдэлүүд

Зочид

Бидний лого 2

Бидний лого 2